Эм үү, хоол уу?Эрүүл мэнд

Хугацаа нь дууссан, хэрэглэдэггүй эмүүдээ тушааж, хөнгөлөлт эдлээрэй

Өрх бүрт эмийн сан, эсвэл эм хадгалдаг хайрцаг байдаг. Тэнд нь ихэвчлэн хэрэглэдэггүй, сайн ажиглавал хугацаа нь дууссан эм, эмийн бүтээгдэхүүн цөөнгүй байдгийг иргэд төдийлөн анзаарддаггүй. Тэгвэл хэрэглэдэггүй, хугацаа нь дууссан эм, тариа, бүтээгдэхүүний хаягдлаа тушааж, хөнгөлөлт эдлэх боломжтойг та мэдсэн үү. Эм, эмийн бүтээгдэхүүн нь аюултай хог хаягдалд зүй ёсоор ордог бөгөөд тэдгээрийг хогийн сав руу шууд хаях нь байгаль орчин, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэйг анхаараарай.

Харин одоо эмийн хаягдлыг хэрхэн, яаж тушаахыг хэлье. Шил, лааз, хуванцар хог хаягдлыг ангилж, зайлуулахыг иргэд хэдийн мэддэг болсон. Тэгвэл эмийн хаягдлыг хэрхэх талаар төдийлөн ойлголтгүй. Европийн орнуудад эмийг энгийн хог хаягдлаас ангилж, зайлуулах нь энгийн зуршил болжээ. Харин манайхан уг жишгийг саяхнаас нэврүүлээд буй аж. Тодруулбал, эмийн хаягдлыг олон улсын жишгийн дагуу зайлуулах аргыг “Ази фарм” ХХК-ийнхан Монголд нэвтрүүлээд байна. Тэд “Эмийн хаягдлыг ангилцгаая” төсөл хэрэгжүүлэн, үүнийхээ хүрээнд 28 салбартаа хаягдал эм цуглуулах шилэн хорго байршуулжээ. Үүний үр дүнд тус компанийнхан өнөөдрийн байдлаар 530 нэр, төрлийн 1600 орчим эм, эмийн бүтээгдэхүүн цуглуулан, зориулалтын дагуу устгалд оруулснаа хэллээ.

“Эмийн хаягдлыг ангилцгаая” шилэн хоргонд хугацаа нь дууссан эм, эмийн бүтээгдэхүүнийг хийснээр иргэд “Ази фарм”-аар үйлчлүүлэх бүртээ худалдан авалтын үнийн дүнгээс гурван хувийн хөнгөлөлт эдлэх боломжтой юм байна.

Тиймээс та яг одоо эмийн хайрцгаа “нэгжиж”, хэрэггүй, хугацаа нь дууссан эмүүдийг хогийн савандаа хаяж, хөрс, усаар дамжин хүрээлэн буй орчноо бохирдуулахаас зайлсхийгээрэй. Учир нь “Ази фарм”-ын Улаанбаатар хотын нийт 25, Өвөрхангай аймгийн гурван салбар эмийн санд тусгайлан байршуулсан шилэн хоргонд эмийн хаягдал цуглуулж байна шүү.

“Ази фарм” ХХК-ийнхан дээрх төслийнхөө хүрээнд бүх эмийн санг хаягдал цуглуулах шилэн хорготой болгохоор зорин ажиллаж буй гэнэ. Шилэн хоргонд цугларсан эмийн хаягдлыг зохих стандарт, журмын дагуу устгадаг “Элемент” компанид хүлээлгэн өгч байгаа аж. Хаягдал эм тушаах боломжтой салбарын байршуудыг зургаар орууллаа.

244626371_597614568337352_6861585413924876735_n244634708_597614611670681_6614532078637508676_n244620364_597614751670667_1547996256572890972_n244672401_597614715004004_3351155653883104399_n244686052_597614635004012_4455248838543279601_n244711133_597614685004007_5947837836542048799_n244871133_597614775003998_2304331121945610006_n

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button