Дэлхий дахинд

ОУАЭХА Украины байгууламжуудад шалгалт хийж эхэлжээ

 Олон улсын атомын эрчим хүчний агентлагийн /ОУАЭХА/ шинжээчид Киевээс ирүүлсэн хүсэлтийн дагуу Украины цөмийн хоёр объектод шалгалт хийж эхэлснээ твиттер хуудсандаа мэдэгдлээ.

ОУАЭХА-ийн ерөнхий захирал Рафаэль Гроссигийн мэдээлснээр, агентлагийн шинжээчид Украины Засгийн газрын хүсэлтээр тус улсын хоёр байгууламжид шалгалтын ажлыг эхлүүлсэн бөгөөд удахгүй дуусгана. Р.Гросси шалгалтын үр дүнгийн талаарх эхний дүгнэлтээ энэ долоо хоногийн сүүлчээр танилцуулах аж.

ОХУ-ын цацраг, хими, биологийн хамгаалалтын ангийн дарга Игорь Кириллов өнгөрсөн долоо хоногт мэдээлэл хийхдээ, тус улсын Батлан хамгаалах яам Киев “бохир бөмбөг” ашиглахад бэлэн байгаа талаар мэдээлэл байгаа тул “цацраг идэвхт бохирдлын нөхцөлд” тулалдахад бэлэн байна гэж мэдэгдсэн байна. ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров мөн “бохир бөмбөг”-ийн аюулын талаар ярьж байсан бөгөөд энэ асуудлыг тус улс НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн түвшинд тавьсан юм. Оросын тал мөн Украинд ийм бөмбөг хийж болох байгууламжуудыг нэрлэжээ.

ОХУ-ын гаргасан мэдээлэлтэй холбогдуулан Киев эдгээр байгууламжид шинжээч илгээх хүсэлтийг ОУАЭХА-д илгээсэн байна

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button