Үйл явдал

МҮЭХ цалин хөлсний нэмэгдэлтэй холбоотойгоор тэмцэл өрнүүлэхээ илэрхийллээ

Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2021-2022 оны Улсын хэлэлцээрийн 4.1-т “Төрийн албан хаагчдын цалинг 2022 онд багтаан инфляцын түвшинтэй уялдуулан үе шаттайгаар нэмэгдүүлэх асуудлыг нэмэлт хэлэлцээрээр шийдвэрлэнэ” гэж заасан. Энэ дагуу МҮЭ-ийн холбооноос Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд удаа дараа цалингийн нэмэлт хэлэлцээрийг хийх асуудлаар саналаа 2022.02.24-нөөс эхлэн удаа дараалан хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл нэмэлт хэлэлцээрийг эхлүүлээгүй байна.

Иймд МҮЭ-ийн холбооноос Улсын хэлэлцээрийн биелэлтийг хангахыг Засгийн газраас шаардаж, хуулийн хүрээнд тэмцлийн арга хэмжээг авч, иргэд хөдөлмөрчдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, жагсаал, цуглаан зохион байгуулах зөвшөөрлийг НЗТДГ-т удаа дараа хүргүүлсэн боловч зөвшөөрөл олгоогүй байна. Иймээс МҮЭ-ийн холбооноос иргэд хөдөлмөрчдийнхөө эрх ашгийг хамгаалж тэмцэл өрнүүлэхээ илэрхийлж УИХ, Засгийн Газарт шаардлага хүргүүлэн шат дараатай арга хэмжээ авахаар төлөвлөж буйгаа хэллээ.

Холбоотой сэдвүүд

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button