Улс төр

Д.Амарбаясгалан: Валют татан төвлөрүүлэх үүрэг хүлээсэн компаниудад Засгийн газраас бодлогын дэмжлэг үзүүлнэ

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа.

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан “Засгийн газрын 385 дугаар тогтоолоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-д зургаан сарын хугацаатай дэглэм тогтоож, бүрэн эрхт төлөөлөгч томилогдсон. Энэ оны эцэс гэхэд тус компани 500 сая доллар татан төвлөрүүлэх үүрэг хүлээсэн. Үүнтэй холбоотойгоор “Эрдэнэс Тавантолгой” компанийн бүрэн эрхэт төлөөлөгч өнөөдрийн хуралдаанд мэдээлэл хийлээ. “Эрдэнэс Тавантолгой” компани нь 16.5 их наяд төгрөгийн хөрөнгөтэй, 3.4 их наяд төгрөгийн өр төлбөртэй, гэрээний урьдчилгаа гэж хоёр их наяд төгрөгийг авсан байдалтай байна гэж мэдээллээ. Нийтдээ 82 гэрээгээр нүүрс худалддаг юм байна. Боомтын зөвлөлийн үндэсний хороо хуралдаж 10 заалт бүхий тогтоол гаргасан. Мөн үүрэг чиглэл өгсөн юм. Ингэснээр Эрдэнэс Тавантолгой компаниас Цагаанхад хүртэл өдөрт 600 орчим автомашины тээвэр хийгдэж байна. Цагаанхаданд буулгах нүүрсний хэмжээ нэмэгдэж байна. Цаашид нүүрсийг хил гаргах хэмжээг нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Засгийн газраас энэ оны төгсгөл гэхэд гадаад валютыг татан төвлөрүүлэх үүрэг хүлээсэн компаниудын төлөвлөгөөтэй танилцлаа. Шаардлагатай ААН-үүд дээр Засгийн газраас бодлогын дэмжлэг үзүүлж ажиллахаар болсон” гэв.

Холбоотой сэдвүүд

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button