Дэлхий дахинд

АНУ хамгийн хүчтэй цөмийн цэнэгт хошуугаа зэвсэглэлээс хасна

АНУ хамгийн хүчтэй цөмийн цэнэгт хошуу нь болох “B83-1” бөмбөгийг зэвсэглэлээсээ хасах шийдвэр гаргажээ. Үүнээс гадна, Вашингтон далайд байрлалтай цөмийн далавчит пуужин бүтээх төлөвлөгөөнөөсөө татгалзсан байна.

Энэ тухай Пентагоноос нийтэлсэн тус улсын үндэсний батлан хамгаалах стратегийн шинэ хувилбарт дурджээ.

“B83-1”-ийг хүчин чадлынх нь хязгаарлалт болон техникийн үйлчилгээний зардал нэмэгдсэнтэй холбоотойгоор зэвсэглэлээс хасахаар болсныг онцолсон байна.

АНУ-ын үндэсний батлан хамгаалах стратегийн шинэ хувилбарт дурдсанаар, тус улс богино хугацаандаа сайтар бэхэлсэн, гүн нуугдсан байд аюул бий болгохын тулд одоо байгаа бусад хэрэгслийг ашиглах аж. Пентагон шинэ супер бөмбөг бүтээнэ гэж ажиглагчид таамаглаж байна.

“В83-1” цөмийн бөмбөгийг устгах төлөвлөгөөг АНУ-ын Эрчим хүчний яамны Цөмийн аюулгүй байдлын үндэсний газар зургаан жилийн өмнө зарлаж байв. Тухайн үед АНУ-ын Эрчим хүчний сайдаар ажиллаж байсан Эрнест Монизын тэмдэглэж байснаар, энэ бол “АНУ-ын мегатонн ангиллын сүүлчийн цөмийн зэвсэг” юм. “B83-1” бөмбөг 1.2 мегатонн хүртэл хүчтэй бол 1945 онд Хирошима, Нагасаки хотуудын дээрээс хаясан АНУ-ын атомын бөмбөгийн хүч нь тус бүр 15, 25 килотонн байжээ.

Далайд байрлалтай цөмийн далавчит пуужин бүтээх төлөвлөгөөний хувьд АНУ-ын цэргийнхэн илүүц гэж үзсэн байна.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button